• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    81   |  
0
Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх гэсэн долоон дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1,917 айл өрхөд аюулгүй байдлаа ханган эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдэлийг давхардсан тоогоор 3,052 удаа хүргүүлээд байна.
 
Сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, орон сууцны хорооллын аюулгүй байдлын дүрэм, норм стандартын хэрэгжилт, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангах чиглэлээр зөвлөмж мэдээлэл хүргэн ажиллаж байна. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд гал түймэр унтраах болон аврах ажиллагааг зохион байгуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм, норм, стандартын хэрэгжилт, тулгамдсан асуудал, орон сууцны хорооллыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болгон ажиллаж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ