• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    112   |  
0

Завхан аймгийн Улиастай суманд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан байна. Үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой  комиссоос  орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс зургаа зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг олгохоор болжээ. 

Үерт таван багийн 158 өрхийн 449 хүн өртсөн бөгөөд 18 айл, өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байрт байрлуулаад байгаа гэнэ. 

Алба хаагчид нийтийн эзэмшлийн 1500 м2 талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж,  хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж байна. Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, лаг шаврыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.


 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ