NBA-ын финалын цувралын тав дахь тоглолтод Бостон Сэлтикс баг ялалт байгуулж энэ улирлын аварга цолыг хүртлээ. Ийнхүү Бостон 16 жилийн дараа NBA-ын аваргын 18 дахь цомоо өргөж байна.
Багийн лидерүүд болох Жэйсон Тэйтум 31 оноо, Жэйлен Браун 21 оноо авсан бол Жруе Холидэй, Дэррик Вайт нар 10+ оноо авлаа. Бостонгийн гарааны бүх тоглогчид талбайд + үзүүлэлт үзүүлсэн байна. Ал Хорфорд NBA-д 16 улирал өнгөрүүлсэний эцэст тэрээр аваргын цомтой боллоо.
Билл расселын нэрэмжит финалын үнэ цэнтэй тоглогчийн цомыг Жэйлен Браун хүртлээ.
Бостон Сэлтикс баг NBA финалд нийт 28 удаа тоглосноос 18-д нь ялалт байгуулж аваргын цомыг өргөж байгаа аж.