• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    146   |  
0
Өнгөрөгч жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүлж арслан цол хүртсэн ч түүнээс допинг илэрсэн. М.Бадарчийг энэ төрлийн бодис хэрэглэсэн болохыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан. 
 
Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан бөхчүүдэд улсын цол, чимгийг гардуулж өглөө.
 
“Улсын начин” цолыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Бүрнээгийн БАЯНМӨНХ,
“Улсын харцага” цолыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын ДАШ,
“Улсын заан” цолыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат Сүхбаатарын СҮХБАТ,
“Улсын арслан” цол хүртэж буй Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН,
“Үлэмж бадрах” чимгийг Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын ХАНГАЙ нарт хүртээлээ.
 
 
 
 
 
 


TAGS





Холбоотой санал болгох мэдээ