• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    193   |  
0

Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт сонгуультай холбоотой үйл ажиллагаанаас болж муудалцан бусдын амь насыг хохироосон хэрэг гарсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр дараах мэдээллийг өглөө. 

2024 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 03:20 цагийн үед аймгийн цагдаагийн байгууллагын албанд Сант сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүн нас барсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн Сант суманд мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Сант сумын АН-ын дарга иргэн Б  бусдад зодуулж нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. 

Иргэн О нь хохирогчийн хүзүүн тус газар цохисны улмаас нас барсан байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Хувийн таарамжгүй харилцаанаас болж хохирогчийн амь насанд халдсан байж болзошгүй. Иргэн О-ын согтуурлын зэргийг шалгахад 1.28 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Амь насаа алдсан иргэн Б нь эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон.  Уг хэрэг дээр Цагдаагийн байгууллагын ажлыг хэсэг гарган хэргийг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ