A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 159 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 159 | |
|
Улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурчээ. Нийт гарсан хэргүүдийн 66.5 хувь нь Нийслэлд, 33.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд 246.126 хүн, 899 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Дөрөвдүгээр сартай харьцуулахад шийтгэл оногдуулсан хүн 7.2 хувиар буурч, хуулийн этгээд 3.8 хувиар өсжээ.
Тавдугаар сард Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 33.7 хувиар, Хулгайлах зөрчил 22.2 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 11.6 хувиар буурчээ.
Харин Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 19.3 хувиар, Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8.4 хувиар, Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан зөрчил 8.3 хувиар, Танхайрах зөрчил 2.1 хувиар тус тус өссөн байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэйчүүд ба насны хувьд 63.3 хувь нь 26-45 насныхан байна. Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.9 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
44
|
Daily poll
|