• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    202   |  
0

НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 150 айлын барилга угсралтын ажил Баянхошуу дэд төвд эхэллээ.

"Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл"-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж байгаа. Баянхошуу дэд төвд 2023-2025 онуудад 336 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж.

Төслийн дараагийн ээлжийн 150 айлын ногоон орон сууц нь Баянхошуу дэд төвийн 1.1 га газарт төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчээр “Хөх Бүрдний Эх” ХХК болон “Таван-Орд” ХХК-иуд шалгарсан юм. Тус 150 айлын эко хорооллыг нийтдээ дөрвөн блок барилга болон худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ