• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    136   |  
0
Нийслэлийн Онцгой комиссын хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.
 
Хурлаар нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг шуурхай зохион байгуулж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо.
 
Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур +12-аас +16°С бол хур тунадасны олон жилийн дундаж 40-60 мм байдаг. Харин долоодугаар сард хур тунадасны олон жилийн дундаж 50-80 мм байдаг.
 
Энэ жилийн хур тунадасны долоодугаар сар олон жилийн дундаж ахиу байх төлөвтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 4007, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан гэжээ.
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах чиг үүрэг бүхий НОК-ийн шуурхай штаб байгуулж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах
  • Үерийн ус буудаг жалга сайр, гол горхины урсац хаасан, голдирол өөрчилж барилга барьсан зөрчлийг яаралтай арилгуулах
  • Сэлбэ, Дунд голын лаг хагшаас цэвэрлэж, усны урсцыг сайжруулах
  • Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүн шилжүүлэх зэрэг үүргийг өгсөн юм.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ