• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    135   |  
0

NBA энэ улирлын аваргын төлөөх цуврал маргааш эхэлнэ. Энэ улиралд дорнод бүсийг тэргүүлсэн Бостон Сэлтикс төвөггүй финалын төлөө гарч ирж чадсан. Харин өрнөд бүсийн ширүүн өрсөлдөөнд Даллас Маверикс баг аваргын төлөө шалгарсан. Бостонгийн залуучууд анхны аваргын цомоо өргөхүү эсвэл Лука анхны аварга, Кайри ирвинг хоёр дахь цомоо өргөхүү гэдэг асуулт сагсанбөмбөг сонирхогчдын дунд өрнөж байна. 

Хоёр баг энэ улиралд хоёр таарснаас хоёуланд нь Бостон илүүрхсэн. Эхний тоглолтод 119-110, хоёр дахь тоглолт 138-110 харьцаатайгаар ялалт байгуулсан. Тус хоёр тоглолтод Жэйсон Тэйтум 30+ оноо авсан бол Далласаас Лука Дончич мөн 30+ оноо авсан. 

Бостон Сэлтикс энэ улиралд 120.6 оноо, Даллас Маверикс баг 117.9 оноо дунджилсан. Хоёр багийн самбараас бөмбөг авалт, ашигтай дамжуулалт, бөмбөг таслалт, алсын зайн шидэлтийн хувиуд ойролцоо үзүүлэлттэй байгаа. Харин блокийн үзүүлэлтээр Бостон илүүрхэж байгаа. Алсын зайн шидэлтийн хувиар Бостонгоос Жруе Холидэй 42.86, Далласаас Кайри Ирвинг 41.09 хувиар багаа тэргүүлж байгаа. 

Бостонгийн хувьд нэг сайн мэдээ нь Кристафс Порзингс финалын цувралд эргэж ирэхээр болсон. Түүний будагтайн талбайн хамгаалалт мэдээж Бостонд хэрэгтэй. 

TAGS