• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    214   |  
0

Зээлдэгчийн анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай зээл, өр төлбөрөө бүрэн төлж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр болсон.

Зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд  зээлдэгчийн мэдээллийг 72 цагт багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэг хүлээдэг. Иймд Монголбанк 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээрх тохируулгыг хийхээр ажиллаж байна. Иймээс зээлдэгчийн мэдээллийн лавлагаа албан ёсоор энэ сарын 7-ны өдрөөс эхлэн шинэчлэгдэх юм.  

Энэхүү ажлыг Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ