• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    175   |  
0

3х3 сагсанбөмбөгийн "Улаанбаатар Дэлхийн Их Дуулга" тэмцээн энэ сарын 8-9-нд төв талбайд зохион байгуулагдахаар болсон. Энэ жилийн Сансар багийн бүрэлдэхүүнд М.Өлзий-Орших, О.Энхбаатар, Ч.Ихбаяр, Н.Мөнхчөдөр нар багтсан. Тэгвэл БНХАУ-ын “Шанхай Суртай” багтай гэрээ байгуулсан "The Archer" хочит А.Ананд нутагтаа зохион байгуулагдах Дэлхийн Их Дуулга тэмцээнд Сансар багийн бүрэлдэхүүнд орж тоглохоор боллоо. 

Ингэснээр Сансар багт А.Ананд, М.Өлзий-Орших гэсэн шинэ хослол үүсэж байна. Сансар багаас энэ удаагийн тэмцээнийг Ч.Ихбаяр өнжиж байгаа аж. 

Монголын сагсанбөмбөгийн ирээдүй болсон шилдэг залуусын хослол ямар байх гэдэг асуулт үзэгсдийн сонирхлыг татаж байгаа. Тэд аваргын цомыг өргөж чадахуу гэдгийг харахыг хүсвэл Сүхбаатарын талбайг зориорой. Дашрамд дуулгахад энэхүү тоглолтууд үнэ төлбөргүй тул сагс сонирхогчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Багуудын чансаагаар Сансар баг есдүгээр байрт эрэмблэгдэж байгаа юм. 

TAGS