• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    154   |  
0

NCAA буюу Хойд Америкийн оюутны сагсан бөмбөгийн лигт тоглож буй Ш.Энхийн-Од ирэх шинэ улиралд Юта мужийн Их сургуулийн багаас тоглохоор боллоо. Түүний хувьд энэ жил NBA-ын драфтад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж сонгон шалгаруулалтад уригдааад байсан ч нэрээ татаж гурав дахь жилдээ оюутны лигт тоглохоор болж байна. 

Тэрээр дахин оюутны сагсан бөмбөгийн лигт тоглох болсон талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Ш.Энхийн-Од  өнгөрөгч улиралд "San Francisco Dons" багт тоглож 7.7 оноо, 2.7 оновчтой дамжуулалт, 3 самбар дунджилсан. Түүнд энэ улиралд тоглох саналыг хэд хэдэн багаас ирүүлсэн байсан ч Ютагийн их сургуулийг сонгожээ. 

Ш.Энхийн-Одын хувьд өнгөрсөн улиралд алсын зайн шидэлтийн хувиа ахиулж чадсан. Нэгдүгээр курст байхдаа 31% байсан бол хоёрдугаар курст  36% болж нэмэгджээ

 

TAGS