• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    80   |  
0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх хурлаар хотын хороолол дундах орц, гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3.074 метр хашаа, стандарт хангуулах шаардлагатай 646 метр хашаа, чөлөөлөх шаардлагатай 17 гарааш, объект болон найман хаалт байгаа гэнэ.

Газар зохион байгуулалтын албанаас “Хашаа арга хэмжээ-2024” газар чөлөөлөх ажлын явцыг танилцууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд 244 байршилд 9.943 метр хашааг буулгах гэнэ. Өнөөдрийн байдлаар 135 байршилд 4.130 метр хашааг буулгажээ. Тухайлбал,

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, бетонон суурьтай 57 метр төмөр хашаа
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо,  43 метр төмөр хашаа
  • Сонгинохайрхан дүүргийнийн 37 дугаар  хороо, Зорчигч тээврийн нэгтгэлийн баруун талд 71 метр төмөр хашаа зэргийг буулгажээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ