• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    157   |  
0
Турк улсын Анталья хотод байт харвааны Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 11-24-нд болно. Монголын баг тамирчдын хувьд "Парис-2024" Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн юм. Энэхүү  тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорино.
 
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар оролцох бол эмэгтэйчүүдэд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө. Одоогийн байдлаар байт харвааны төрөлд  Б.Отгонболд Олимпын наадамд оролцох эрхээ аваад байгаа. 
 
Монголын баг тамирчид "Парис-2024" зуны Олимпын наадмын найман спортын төрөлд 30 эрх аваад байна. Ангилбал жүдо 11, чөлөөт бөх найм, бокс хоёр, дугуй хоёр, хөнгөн атлетик хоёр, байт харваа нэг, хүндийн өргөлт нэг, буудлага гурван эрх авсан.
TAGS