• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    224   |  
0

Ачаагы автомашин замын хажуу руу унаж тээврийн хэрэгслийн жолооч амь насаа алджээ. Хэргийг тодруулбал Завхан аймаг, Алдархаан сум Алдар багийн “Ганцын даваа” гэдэг газар ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага шөнийн 03:40 цагт иржээ. Осол аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-ын зайд гарчээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ын “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж, 34 настай жолооч П төмөр хийцэд бүтэн биеээрээ хавчуулагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын байгууллагад хүлээлгэн өгчээ. 

 

 

TAGS