• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    138   |  
0

Ойрын өдрүүдэд нутгийн уулархаг хэсгүүдээр дуу цахилгаантай, аадар бороо орохыг анхааруулж байна. Тавдугаар 31-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 01, 02-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. 

Иймд:

Цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах

Гэрээс гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах

Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх

Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

TAGS