• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    170   |  
0
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Харин манай улс 2012 оноос энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн.
 
Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байна. 22 жилийн хугацаанд манай улсын 21 мянга орчим цэнхэр дуулгатнууд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон байна. 
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэгүүд дэх 11 ажиллагаанд 70,000 энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрийн 900 орчим нь Монгол Улсын энхийг сахиулагч бие бүрэлдэхүүн байгаа юм. 
 
 
 
TAGS