• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    121   |  
0

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх өрсөлдөөн өндөрлөж Бостон Селтикс бүсийн аварга болж финалд шалгарлаа. Тэд бүсийн аваргын төлөө Индиана Пэйсерс багийг 4-0 харьцаатайгаар шүүрдэж ийнхүү финалд хүрч байна. 

Бостон энэ улирлын 82 тоглолтоос 64 хожил байгуулж бүсээ тэргүүлсэн. Тэд нэгдүгээр шатанд Майами Хит-ыг 4-1, хоёрдугаар шатанд Кливленд Кавейлерсыг 4-1 харьцаатайгаар буулгаж авсан. 

NBA-д хамгийн олон түрүүлсэн амжилтыг Бостон Селтикс, Лос Анжелес Лэйкерс багууд эзэмшиж байгаа. Тэд энэ амжилтыг тэргүүлж 18 дахь удаагаа аваргын цомыг хүртэх үү эсвэл дахин финалаас мултрах уу гэдгийг үзэх цаг ойртсоор байна. 

Харин өрнөд бүсэд Лука, Кайри тэргүүтэй Даллас Маверикс баг цувралыг 3-0 харьцаатайгаар тэргүүлж яваа. Хэрэв тэд ялбал Лука Дончич анх удаа аваргын төлөө хүч үзнэ. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт маргааш болно. 

TAGS