• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    121   |  
0

Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон Европын холбооны буцалтгүй тусламжаар Морингийн даваанд хог хаягдлын ландфиллын байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж байгаа. Уг үйлдвэрийг энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулхаар төлөвлөн ажиллаж байна. 

Үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэж байгаа. 

Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувь нь барилгын хог эзэлдэг аж. Ландфиллын байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 5.5-8.5 сая тонн хог хаягдал хүлээн авах хүчин чадалтай болох бөгөөд хүлээн авсан хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах боломж бүрдэх гэнэ. 

Тус үйлдвэр нь хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ