• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    361   |  
0

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хүүхэд багачуудад зориулан “Цоохор Найз” зурагт цуврал номыг 2019 онд эрхлэн гаргаж байсан. Уг номд цоохор ирвэс болон малчдын зөрчлийг Ууганаа хүү, цоохор ирвэсийн гүем, монгол банхрын гөлөг гурвын нөхөрлөл, тэдэнд тохиолдох адал явдлын тухай өгүүлдэг.  

Тус ном хүүхдүүдийн сэтгэлд нийцсэн учраас номоос сэдэвлэн “Цоохор найз” цуврал хүүхэлдэйн киног бүтээхээр болсон. Хүүхэлдэйн киног “Номадик Контент” ХХК гүйцэтгэсэн ба нэг анги найман минутын турш үргэлжилнэ. Гурван ангиас бүрдэх хүүхэлдэйн киног 30 гаруй уран бүтээлчид зургаан сар гаруй хугацаанд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон. 

Нэгдүгээр ангид, цоохор ирвэсийн зан араншин, амьдрах орчин нь малчны өвөлжөө тэдний амьдрах орчинтой давхацсанаас идэш тэжээл нь хомсдож байгаа аюул заналын тухай өгүүлсэн. 
Хоёрдугаар ангид, малчид болон цоохор ирвэсийн хоорондын зөрчлийг өгүүлнэ. Зэрлэг амьтантай, зохицон амьдрах уламжлалын эсрэг Ууганаагийн аав, эмээ хоёрын маргаанаар өрнөж, ирвэст хавх тавин эзэмшил нутгаас нь холдуулах арга ашиглаж буйг өгүүлдэг. 


Киноны төгсгөлийн ангийн үйл явдал Ууганаа хүү өвлийн амралтаараа гэртээ ирж байгаагаар эхлэн, Цоохор найзыгаа хайж олон уулзахад тэрээр нас бие гүйцсэн том ирвэс болсон байдаг. Мөн энэ ангид идэш тэжээл нь хомсодсоноос “Цоохор” айлын хотонд орно. Гэвч ирсэн хавханд орж Ууганаагийн аавыг түүнийг хороох гэтэл хүү түүнийг хамгаалж "Энэ ертөнц зөвхөн хүн төрөлхтөнд зориулагдаагүй юм шүү" гэх агуулгаар цоохор ирвэс амьд үлдэж буйгаар төгсдөг. 

 

 

TAGS