• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    160   |  
0
Боксын спортын төрлөөр "Парис-2024" Олимпын эрх олгох олон улсын сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээнд манай улсын 12 тамирчин оролцоно. Олимпын эрхийн төлөө улсын аваргад түрүүлсэн амжилтаар нь сонгосон бол харин зарим тамирчдыг  сорилго тулааны дүнгээр сонгосон.
 
Эхний өдөр манай улсын гурван тамирчин рингэнд тулалдана. Эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, 66 кг-д Г.Бадмаараг нар тулаанаа хийнэ. Одоогоор Монголын тамирчдаас боксын төрөлд "Парис-2024" Олимпын эрх авсан ганц тамирчин байгаа нь Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн билээ. 
 
Эрэгтэй:
51 кг - Г.Ган-Эрдэнэ vs Саудийн Араб (2024.05.25)
57кг - Х.Энх-амар vs Боливиа (2024.05.24)
63.5 кг - Э.Цэндбаатар vs Вьетнам (2024.05.26)
71 кг - О.Бямба-Эрдэнэ vs Туркменистан (2024.05.26)
80 кг - Г.Далай гоц мөргөсөн.
92 кг - Н.Отгонболд vs Афганистан (2024.05.27)
+92 кг - Х.Бекнур vs Доминикан (2024.05.29)
Эмэгтэй:
54 кг - М.Энхжаргал vs Япон (2024.05.28)
57 кг - Т.Болортуул vs USA (2024.05.24)
60 кг - М.Намуун vs Энэтхэг (2024.05.27)
66 кг - Г.Бадмаараг vs Колумбиа (2024.05.24)
75 кг - Э.Эрдэнэтуяа vs Барбадос (2024.05.27)
Тус тус энэ өдрүүдэд тулалдах болно.
TAGS