• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    111   |  
0

NBA-ын дорнод бүсийн аваргын шалгарсан Бостон Селтикс, Индиана Пэйсерс багуудын эхний тоглолт өнөөдөр болж Бостон талбайдааа эхний ялалтыг авлаа. Тоглолтын хамгийн олон онооны зөрүү эхлэл хэсэгт гарсан ба Бостон 12-0 гэж эхлүүлсэн. Үүнээс хойш тоглолтын туршид оноо ойролцоо явсаар дууслаа. 

Индиана Пэйсерс багийн хувьд дөрөвдүгээр үеийн төгсгөлд гурван оноогоор илүү явсан ч тоглолтын төгсгөлд бөмбөгөө алдаж Бостонд довтлох боломж олгосон. Тоглолтын цаг дуусахаас таван секундын өмнө Жэйлэн Браун алсын зайн шидэлтийг амжилтта болгож тоог тэнцүүлснээр тоглолт 117-117 харьцаагаар тэнцэж нэмэлт цаг гаргасан.

Нэмэлт цагт Жэйсон Тэйтум сайн тоглолтоо үзүүлж Бостон Сэлтикс гэртээ эхний ялалтыг авлаа. Индианагийн хувьд үеийн төгсгөлөө тааруу хийж эхний тоглолтод хожих боломжоо алдлаа. 

Бостонгийн гарааны тоглогчид жигд тоглолт үзүүлж бүгд 15-аас дээш оноо авсан сайн тоглолт үзүүлжээ. Цувралын хоёр дахь тоглолт нөгөөдөр өглөө Бостонгийн талбайд болно. 

TAGS