A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
35
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 140 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 140 | |
|
Нийслэлийн хэмжээнд 17 байршилд засвар, шинэчлэлтийг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тухайлбал, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 1,7 км авто зам, Баянзүрх дүүрэг Дүнжингаравын фрезерээс И-мартын уулзвар хүртэлх 1,5 км авто зам, Баянзүрх дүүрэг Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэлийн 0,9 км авто зам, Сонгинохайрхан дүүрэг Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2,4 км авто зам, Баянзүрх дүүрэг Дүнжингаравын уулзвараас 133 сургууль чиглэлийн 0,7 км авто зам, Сүхбаатар дүүрэг 5 сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх 0,45 км авто замын ажлууд хийгдэж байна.
Энэ онд 125,996 м2 нүхэн эвдрэл засварлахаар төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн хэмжээнд 80 гудамж, замд 55,218 м2 нүхэн эвдрэл засварлаад байгаа гэнэ. Ажлын явц 45 хувьтай үргэлжилж байгаа гэж нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.
Зам засварын ажил эхэлснээс хойш долоон байршилд 8.1 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дуусжээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэг Зүүн 4 замын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл 1,1 км авто зам, Баянзүрх дүүрэг Ботаникийн эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2,4 км авто зам, Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөнөөс үйлдвэрийн гудамж хүртэлх 0,5 км авто зам, Хан-Уул дүүрэг ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган Халиун хүртэлх 0,9 км авто зам, Баянзүрх дүүрэг Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэлийн 0,9 км авто зам, Баянгол дүүрэг Вокзалаас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 0,6 км, Баянзүрх дүүрэг Харуул Алтай хотхоноос хойш Шархадны зам хүртэлх 0,8 км авто замын ажлууд хийгдэж дуусжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
32
|
|
0
|
35
|
|
0
|
45
|
Daily poll
|