• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    127   |  
0

"Улаанбаатар травэл экспо-2024" аялал жуулчлалын үзэсгэлэнг тавдугаар сарын 24-26-нд  “Мишээл экспо” төвд 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр иргэд мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.  

Мөн нэмэлтээр доорх мэдээллийг авах боломж бүрдэж буй. Үүнд: 

  • Аялал зохион байгуулагч мэргэжлийн байгууллагууд
  • Зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, сувиллын газар
  • Аяллын мото, машин түрээс, аяллын тоноглосон машин танилцуулга, худалдаа
  • Аяллын даатгалын үйлчилгээ
  • Нислэгийн тийзийн агент, авиа компани
  • Аяны хэрэгслийн худалдаа
  • Аяллын клуб
  • Аяллын газрын зураг, номын худалдаа, аяллын программ, аппликэйшн танилцуулга
  • 21 аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчилгаа
  • Музей, үзвэрийн газар, Шинжлэх ухааны академи, хүрээлэнгийн мэдээллийг авах боломжтойгоороо онцлог юм.
TAGS