• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    135   |  
0

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа. Энэ жилийн олон улсын гүйлтэд 15,699 хүн оролцохоор бүртгүүлсэн байна.  Өнгөрсөн жил уг гүйлтэд 12,775 хүн оролцож байжээ. 

Энэ жил таван км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Хэдий бүртгэл хаагдсан ч иргэдийн зүгээс дахин бүртгүүлэх хүсэлт ихээр ирсэн тул бүртгэлийг дахин сунгажээ. 

21 км-ийн зайд 1,014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Гэр бүлийн гүйлтэд 1400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгох ажил хэвийн үргэлжилж байна.

5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:

  • 9 дүүргийн Биеийн тамир, спорт хороо
  • Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар

1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:

  • Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талд
  • Нийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
  • Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.
TAGS