• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    184   |  
0
Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж өнгөрөгч жилийн цомын эзэд Архангай аймгийн бөхчүүд Өвөрхангай аймгын хүчтэнүүдтэй барилдлаа. Архангай аймгийн бөхчүүд сайн барилдаж 15:10-аар ялж, алтан цомын төлөө өрсөлдөхөөр боллоо. 
 
Эхний хоёр тойрогт Өвөрхангай аймгийн бөхчүүд илүүрхэж 7-3 харьцаагаар тэргүүлж гуравдугаар тойрогт орсон. Харин гуравдугаар тойрогт Архангайн бөхчүүд сайн барилдааныг үзүүүлж таван давааг авсан. Архангайн бөхчүүд дөрөв, тавдугаар тойрогт сайн барилдаанаа хадгалж ялалтыг авлаа. 
 
Архангай аймгаас  улсын харцага Б.Зоригтбаатар 4, О.Мөнх-Эрдэнэ 3, С.Сүхбат 4, аймгийн арслан Э.Мөнхжаргал 2, цэргийн заан Ө.Батсуурь гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва 2 давсан.  
 
Өвөрхангай аймгийн бөхчүүдээс улсын харцага Б.Цэдэнсодном 4, начин Б.Лхагвадорж 3, гарди Ц.Бямба-Отгон 2, аймгийн хурца арслан О.Наранбаатар 1 давлаа. 
 
Өнөөдөр буюу энэ сарын 21-нд Ховд, Говьсүмбэр аймгийн бөхчүүдийн хагас шигшээ барилдаан болно. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ