• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    139   |  
0

NBA-ын өрнөд болон дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөх багууд өнөөдөр тодорлоо. Өрнөд бүсэд Лука, Кайри тэргүүтэй Даллас Маверикс баг хоёрдугаар шатанд бүсийн тэргүүн баг болох Оклахомагийн залуусыг зургаан тоглолтод буулгаж авсан. Харин өнөөдөр Миннесота Тимберволвес баг өнгөрөгч жилийн аварга Денверийн Наггетсын талбайд цувралын долоо дахь тоглолтыг хийж аваргуудыг мулталлаа. 

Ингэснээр өрнөд бүсийн аваргын төлөө Даллас Маверикс, Миннесота Тимберволвес багууд учраа таарч байна. Хоёр баг энэ улиралд дөрөв таарснаас чононууд гурав ялсан байна. 

Харин дорнод бүсийн аваргын төлөө Бостон Селтикс, Индиана Пэйсерс багууд таарлаа. Бостон энэ улиралд дорнод бүсийг тэргүүлсэн ба хоёрдугаар шатанд Кавальерсыг 4-1-ээр буулгаж авсан. Харин Индиана Пэйсерс хоёрдугаар шатанд долоон тоглолт хийж Никсыг буулгаж авснаар бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. 

 

TAGS