• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    157   |  
0
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэв. Б.Орхонбаяр арслан цол хүртсэнээс хойш бэртлийн улмаас тогтмол барилдаагүй байсан. Харин Арслан цолны хүндэтгэл үзүүлэх барилдаанд барилдаж шөвгийн наймд үлдсэн Б.Орхонбаяр хоёр дахь удаагийн барилдаанд түрүүллээ. 
 
Шөвгийн дөрөвт улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Б.Төмөрбаатар нар шалгарсан байна. Наймд улсын начин Ц.Сандагдорж, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Ш.Отгонтөгс, аймгийн арслан М.Эрхэмбаяр нар үлдэв.
 
Энэхүү барилдааны түрүү бөх долоон сая, үзүүр бөх таван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр гурван сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал авчээ. 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ