• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    148   |  
0

3х3 сагсан бөмбөгийн төрлийн Парисын Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад өчигдөр эхэлсэн. Энэхүү тэмцээнд манай улсын 3х3 шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг Парисыг зорих эрхийн төлөө өрсөлдөнө. 

Өнгөрөгч жилийн Ази тивийн аварга эрэгтэй шигшээ баг өнөөдөр хэсгийн хоёр тоглолтоо хийнэ. Манай баг D хэсэгт  Бельги, Япон, Польш улсын багуудтай багтсан. Эхний тоглолтоо  Польш улсын багтай 21:40 цагаас хийх бол, 23:55 цагаас Бельги улстай тоглоно. Хэсгийн сүүлийн тоглолтоо 19-нд Япон улсын эсрэг 01:45 цагаас хийнэ. 

Эмэгтэй шигшээ багийн хувьд 18-нд эхний тоглолтоо 00:30 цагаас Испанитай хийх бол 02:20 цагаас Бельгитэй тоглоно. Хэсгийн сүүлийн тоглолтоо 00:30 цагаас Япон улсын эсрэг хийх юм. 

Энэхүү тэмцээний эхний гурван байрт шалгарсан багууд Парисыг зорих эрхээ авах юм. 
 
 
TAGS