• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    195   |  
0

Монголд зочлох жилийн хүрээнд хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улс үндэстний хоол зоогоор үйлчилдэг хоолны газрыг олноор бий болгож, жуулчинд үйлчлэх мэргэжлийн чадвартай тогооч нарыг бэлтгэх зорилгоор “Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх” Гастро аялал 2024 сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 

“Олон үндэстний хоолны тогооч бэлтгэх” хөтөлбөр нь гадаад, дотоодын сургалт гэсэн хоёр үе шаттай явагдаж байна. Энэ хүрээнд өнгөрөгч 3-5 дугаар саруудад нэгдүгээр шатны гадаад сургалтад нийслэлийн 50 тогоочийг Тайланд, Хонгконг, Узбекистан, Турк, Солонгос, Орос зэрэг улсад зохион байгуулагдсан олон үндэстний хоол бэлтгэх өндөр зэрэглэлийн мэргэжлийн тогооч бэлтгэх онол, дадлага хосолсон мэргэшсэн сургалтад биечлэн хамруулсан. Тус хөтөлбөрт хамрагдсан тогооч нары олон үндэстний 400 гаруй хоолны жорыг сурчээ. 

Эдгээр тогооч нар тухайн улс орны үндэсний хоолны нарийн жоруудыг сурахаас гадна орон орны мастер тогооч нараас хоол үйлдвэрлэлийн ажилтны ёс зүй, хандлага, зарчим, ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуйн талаарх мэдлэг, туршлага солилцсон юм. Ийнхүү тус сургалтад оролцсон тогооч нар салбарынхаа 200-250 тогоочид өөрийн эзэмшсэн мэргэшил чадвараа хуваалцах хоёрдугаар шатны сургалтыг зохион байгууллаа. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ