• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    158   |  
0

Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ.

Гал унтраах дрон нь 70 км цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэх, цельсийн -40-өөс 70 градусын нөхцөлд бүрэн ажиллаж боломжтой.  Ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зориулалттай бөгөөд 17-20 м/секундын хүчтэй салхинд  ажиллах чадамжтай гэнэ. 

Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ