• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    197   |  
0
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Ц.Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан маргааш болно. Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат улсын гарьд Ц.Бямба-Отгон тэргүүтэй хүчит 128 бөх барилдах гэнэ. Барилдааны түрүү бөх таван сая төгрөгийн шагнал хүртэх юм. 
 
Ц.Бадарч нь 1952 оны аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байсан юм. 
 
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум нь 1924 онд байгуулагдсан. Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг. Төвхөн хийд, Улаанцутгалан, Хүйсийн найман нуурын сав газар,  Орхоны хөндий, Цагаан хайрхан, Үүртийн тохой зэрэг үзэсгэлэнт газруудаас гадна Хятруун, Могойт, Хамар, Үүрт, Хустын халуун, хүйтэн рашаануудтай. 
 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ