• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    486   |  
0
"Дауны Синдром"-ын талаарх мэдээллийг нийгэмд тэгш хүргэж, буруу ойлголтыг залруулах, дауны синдромтой хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг бий болгож, тэднийг нийгэмд хүлээн зөвшөөрөх боломж бололцоог бий болгох зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй "ОЙЛГОЁ, НАЙЗАЛЪЯ, ХҮНДЭЛЬЕ" аян улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аяныг Төв аймгийн Заамар сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч М.Даваажаргал, Их Засаг лицей сургуулийн 11-р ангийн сурагч Г.Гантулга нар санаачилсан аж.
 
Аяны нээлтийн үйл ажиллагаа тавдугаар сарын 08-ны өдөр "Innovation Hub" төвд болсон. Нээлтийн үйл ажиллагаанд 100 гаруй оролцогчид чуулж  хүүхдүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх боломж бололцоог бий болгоход санал зөвлөгөө, шийдэл гарц гаргалгааны талаар хамтдаа ярилцсан байна. Аяны хүрээнд Монгол улсын 21 аймгийн төлөөлөл болсон 100-200 гаруй оролцогчдод дауны синдромын талаарх мэдээ мэдээллийг олгох цахим сургалтад хамруулж, оролцогчид сургалтын төгсгөлд аймаг, орон нутагтаа нөлөөллийн ажил, сургалтыг зохион байгуулах бололцоог бүрдүүлэн ажиллаж байна. 
 
Энэхүү аян тавдугаар сарын 08-ны өдрөөс нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.  
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ