• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    158   |  
0
"Парис-2024" Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн өнөөдөр Унгар улсад эхэлж байна. Энэхүү тэмцээнд манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож байгаа. 
 
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай хоёр баг тоглолтгүй өнжинө. Харин маргааш буюу 17-нд эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо 21:40 цагаас Польш улсын эсрэг хийнэ. Түүний дараа 23:55 цагаас Бельгитэй тоглож тавдугаар сарын 19-ний 01:45 цагт Япон улсын эсрэг тоглож хэсгийн тоглолтоо өндөрлүүлнэ. 
 
Эмэгтэй шигшээ багийн хувьд тавдугаар сарын 18-нд 00:30 цагаас Испани, 02:20 цагаас Бельги улстай тоглоно. Тавдугаар сарын 19-ний 00:30 цагт хэсгийн сүүлийн тоглолтоо Японтой тоглох юм. 
 
Энэхүү тэмцээний эхний гурван байрт орсон багууд зуны Олимпын наадмыг зорих эрхтэй болох юм. 


 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ