• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    194   |  
0

Монголын хамгийн анхны классик бодибилдингийн про тамирчин, Монголын мистер, Т.Батнасангийн фитнесийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг Монголын Бодибилдинг Фитнесийн холбооноос  гаргажээ. 

Т.Батнасанг шүүгч нарын биед халдсан, бусдыг үг хэлээр доромжилсон, холбооны оффисын эд хогшлыг эвдсэн зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэн уг шийдвэрийг гаргажээ. Түүний энэхүү үйлдлийг хуулийн дагуу шийдүүлэхээр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргажээ. Мөн тухайн үед мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж үзэн хар тамхитай тэмцэх хэлтэст шалгуулахаар гомдлоо хүргүүлжээ. 

Мөн холбооны нэр хүндэд халдсан бусад тамирчдад сануулах арга хэмжээ авч буйгаа мэдэгдэлдээ дурдсан байна. 

Т.Батнасан нь 2008 оноос бодибилдингийн спортоор хичээллэж эхэлсэн ба 2021 онд Монголын мистер болж байсан юм. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ