• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    137   |  
0
Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсон талаар мэдээллэсэн. Тэгвэл МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очсон байгаа бөгөөд Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа гэнэ. 
 
Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа аж. Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8,600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээллийг өгчээ. Алга болсон хоёр уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө тус бүр хоёр хүчилтөрөгчтэй явсан гэнэ. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ