• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    115   |  
2
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцсэн байна. 
 
Аймгийн арслан Ц.Адъяа нь өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө тохойдсон бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Холбооноос түүний уг үйлдэлд шийтгэл оногдуулж 2024 оны долоодугаар сарын 06-ны өдөр хүртэл бүх шатны барилдаанд барилдахыг хоригложээ. Мөн цагдаагийн байгууллагаас Ц.Адъяад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
 
Сумын заан А.Амархүүгийн хувьд хөлийн цэц,  засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлээгүй тул  “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоосон байна. 
 
 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ