• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Сэтгүүлч: П.Цанжид   |    59   |  
0
Өнгөрөгч улирлын аварга Денвер Наггетс багийн төвийн тоглогч Никола Йокич энэ улирлын MVP буюу үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртлээ. NBA-ын түүхэнд энэ шагналыг гурав ба түүнээс дээш удаа хүртсэн ес дэх тоглогч болж байна. Йокич өмнө нь 2020-21, 2021-22 оны улиралд энэхүү шагналыг хүртэж байсан юм. 
 
2014 оны драфтын залуу лигт өнгөрүүлсэн жилүүддээ ийнхүү гурван удаа үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж лигийн шилдгүүдийн эгнээнд нэгдлээ. 
 
Түүний хувьд энэ улиралд 26.4 оноо, 12.4 самбараас бөмбөг авалт, 9-н ашигтай дамжуулалт буюу бараг трибл дабл дунджилсан гэхэд болно. 25 удаа трибл далб,  68-н удаа дабл дабл гэх эзэрхэг тоглолтыг үзүүлсэн.  Аваргууд энэ жил мөн жигд сайн тоглолтоо үзүүлж өрнөд бүсийн хоёрдугаар байраар плэйофф-д шалгарсан ба хоёрдугаар шатанд чононуудтай үзэж байна. 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ