• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    157   |  
0

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна.

Ой, хээрийн түймрийн аюулаас нэг байшин 15 гэр, долоон хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа.

Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 08-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 504.913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртлөө.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ