• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Сэтгүүлч: П.Цанжид   |    64   |  
0

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа хийж ялалт байгууллаа. Энэ удаагийн тулааныг Пуэрто-Рико улсын боксчин Альберто Меркадотой хийлээ. Хоёр боксчин гурван минутаар найман раунд тулалдах байсан. Гэвч гуравдугаар раундын төгсгөлд Альберто Меркадогийн зовхины доод хэсэг сэтэрсэн тул эмч болон шүүгчийн саналаар тулааныг зогсоож манай тамирчин яллаа. 

Манай тамирчин ийнхүү мэргэжлийн боксд хийсэн бүх тулаандаа ялалт байгууллаа. Харин түүний өрсөлдөгч Альберто сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдал хүлээлээ. 

МУГТ Э.Цэндбаатарын дараагийн зогсоол Тайланд улс байх болно. Олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээн тус улсад тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болно. Энэхүү тэмцээнд  63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар тулалдах юм. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ