• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Сэтгүүлч: П.Цанжид   |    104   |  
0

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит тулаанаа маргааш хийхээр болжээ. Манай тамирчны хувьд мэргэжлийн есөн тулаан хийж нэг ч ялагдал амсаагүй яваа. Сүүлийн тулаанаа 2024 оны оны хоёрдугаар сард хийсэн ба өрсөлдөгчөө шүүгчдийн саналааар ялсан. 

Манай тамирчны өрсөлдөгч Пуэрто-Рико улсын боксчин Альберто Меркадо. Хоёр тамирчин насны хувьд зөрүүтэй. Э.Цэндбаатар 27 настай бол түүний өрсөлдөгч 36 настай. Харин өндрийн хувьд Альбарто 175 см бол манай тамирчин 163 см өндөртэй. 

Альберто мэргэжлийн 24 тулаан хийж 17 ялж зургаан удаа ялагдсан. Мөн сүүлийн таван тулааныхаа дөрөвт нь ялагдал хүлээгээд байгаа юм. 

 

 

TAGS