• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Сэтгүүлч: П.Цанжид   |    46   |  
0
Миннесота Тимберволвес багийн төвийн тоглогч Руди Гоберт энэ улирлын шилдэг хамгаалагч цомын эзэн боллоо. Оны шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг өмнө нь Дикембе Мутомбо, Бен Уоллес  дөрвөн удаа хүртсэн ба Гоберт гурав дахь тоглогч болж байна.  
 
Энэ улиралд Гоберт 14.0 оноо, 12.9 самбараас бөмбөг авалт,  2.13 бөмбөг таслалт дунджилсан. Францын тамирчин Тимберволвесийн түүхэнд оны шилдэг хамгаалагчийн шагналыг хүртсэн анхны тоглогч болж байна.  
 
Гоберт 72 санал авсан бол түүнтэй өрсөлдөж байсан Виктор Вембаньяма 19 санал авчээ. 
 
Чононууд энэ улиралд хамгаалалтын чансаагаар дээгүүрт бичигдэж улирлыг 56-26 амжилтаар дуусгаж өрнөд бүсээс гуравдугаар байраар плэйофф-д шалгарсан. Тэд хоёрдугаар шатанд өнгөрсөн жилийн аваргуудыг хамгаалалтаараа илүүрхэж 2-0 амжилтаар тэргүүлж байгаа. 
 
 
 
 
 
 
 
TAGS