• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    182   |  
0

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй хугацаанд гацсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнөөдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүллээ.

Уг замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус замыг ашиглалтад оруулснаар Нарны замын болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах юм.

Улаанбаатар хотын нийт авто замын 70 хувь орчим нь элэгдэлд орж, стандарт хангахгүй болсон тул тодорхой байршлуудад засварын ажлыг эхлүүлсэн. Үндэсний их баяр наадмаас өмнө замын засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгах гэнэ. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ