• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    152   |  
0
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг өнөөдөр танилцууллаа. Шинэчилсэн хувилбар нь иргэдийн хэрэгцээт багц үйлчилгээг санал болгосон, дуу хоолойгоор дамжуулж үйлчилгээ авах, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бий болгож, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг багтаажээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цахимжуулж, олон нийтэд хүргэх шаардлагатай сонордуулга, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг болж байгаа юм. 
 
Шинэ хувилбарын онцлогыг дурдвал гэрт тань суурилуулсан утааны мэдрэгчийг иргэний гар утастай холбосон ба галын аюул, утаа, угаар мэдрэгчийн мэдээллийг шууд дамжуулах юм. 
 
E-Mongolia анхны хувилбараа дөрвөн жилийн өмнө танилцуулж байсан ба тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар хүргэж байсан бол өнөөдөр 86 байгууллагын 1,233 үйлчилгээг цахимаар хүргэж байгаа юм. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ