• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    178   |  
0

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн зургаан төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой. Харин таван км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.

Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг байх гэнэ. 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг аж. 

Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18  болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байна.  Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй гэнэ. 

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад пасспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.  

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ