• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Сэтгүүлч: П.Цанжид   |    71   |  
0
Чөлөөт бөхийн Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн энэ сарын 9-12-нд Туркийн Станбул хотноо болно. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй гурав, сонгомол жинд хоёр тамирчин оролцоно. 
 
Эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д О.Сүлдхүү, 97 кг-д Г.Ганхуяг нар оролцох бол эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан,  57 кг-д Б.Хонгорзул, 76 кг-д Э.Даваанасан нар Парисыг зорихын төлөө хүч үзнэ.  Харин сонгомол бөхийн төрөлд 60кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 97кг-д Б.Бадамдорж хүч үзэх юм. 
TAGS