• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Сэтгүүлч: П.Цанжид   |    51   |  
0
NBA 2023-2024 оны улирлын "NBA Rookie of the Year" буюу шилдэг шинэ тоглогчийн шагналыг Сан Антионо Спөрс багийн Виктор Вембаньяма хүртлээ. Спөрсийн түүхэнд энэ шагналыг хүртсэн гурав дахь тоглогч болж байна. Түүний хувьд 1952-53 оны улирлаас хойш жил бүр олгодог шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн анхны Франц тоглогч боллоо.
 
Виктор Вембаньяма нэг тоглолтонд 21.4 оноо, 10.6 самбараас бөмбөг авалт, 3.6 бөмбөг таслалтыг дунджилсан. Мөн нэг улиралд 30 минутаас бага хугацаанд 20.0 оноо, 10.0 самбар, 3.0 хаалт дунджилсан анхны тоглогч болсон. Мөн тэрээр нэг улиралд хамгийн багадаа 1,500 оноо, 700 самбар, 250 оновчтой дамжуулалт, 250 хаалт, 100 удаа гурван онооны шидэлт хийсэн анхны тоглогч юм.
 
Спөрсийн түүхэнд 1989-1990 оны улиралд  Дэвид Робинсон, 1997-1998 онд Тим Данкан  "NBA Rookie of the Year" шагналыг хүртэж байсан юм. 
 
 
TAGS