• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    133   |  
0

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. 

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404 га, хээрийн 504,509 га нийт 504,913га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

TAGS