• Lead the way ...
         
26
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    121   |  
0

Булган аймгийн Хангал сум "Сэлэнгэ гүүр" гэдэг газар Иргэн Ч нь  голын усанд осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 2-нд Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран зургаан бүлэгт хуваагдан иргэн хайж байна. 

Усанд осолдсон иргэнийг  116 км  завиар, 75 км мотоцикл, морьтой мөн агаараас тандалт хийжээ. Мөн Хялганат багийн “Сэлэнгийн гүүр” гэдэг газраас зүүн хойд зүгт “Цэргийн ангийн чацарганы талбай” гэдэг газар хүртэл найман км голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон.  Эрлийг өнөөдөр өглөөний долоон цагаас эхлүүлэн үргэлжлүүлэн хайж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ