• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    724   |  
0
Өчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. 
 
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан ба шөнийн 24:00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс хүүхдүүдийг олжээ. 
 
Алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж үзүүлсэн байна.  Одоогоор дээрх хоёр хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.
 
TAGS